НИЙТЛЭЛҮҮД
БУУДУУЛААД АМЬД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ҮГ ХЭЛҮҮЛЭХГҮЙН ТУЛД АХИАД БУУДАХ УУ?
2012 оны 1 сарын 25

-Сонирхлын зөрчлийг хуулийг УИХ-аар батлуулсанд тань баяр хүргэе. Хуулийн талаарх мэдээллээ аль хэдийн цацаад эхэлчихсэн байна лээ. Харин энэ хууль дээр таныг хамгийн их дэмжиж ажилласан хүмүүс хэн бэ?

-Хуулиа санаачлаад батлуулахын төлөө хамгийн их зүтгэсэн хэд хэдэн хүн байгаа, Ж.Энхбаярыг хамгийн түрүүнд нэрлэх ёстой. Ганц Сонирхлын зөрчлийн тухай хууль ч биш, долдугаар сарын 1-ний хэргээр Хүний эрхийн дэд хорооноос гарч ажилласан ажлын хэсэг, Хүний эрхийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл гээд маш олон зүйл дээр маш хатуу байр суурьтай, итгэл үнэмшилтэй ажилласан. Ж.Сүхбаатар гишүүнийг бас нэрлэх ёстой, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нь өөрөө хууль санаачлагч байгаагүй бол энэ хуулийг ийм хэмжээнд хурдтай бөгөөд утга санааг нь гээчихгүйгээр авч явж чадах байсан уу гэдэг эргэлзээтэй. Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаярт бас талархах ёстой. Яагаад гэвэл Сонирхлын зөрчлийн тухай хууль, түүнийг дагаж гарсан гурван хуулийн өөрчлөлт хоёр хоёроороо салаад Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэгдээд явчихсан. Энэ хоёр байнгын хороон дээр ажлын хэсгийг ахалж ажилласан ажлын хэсгийн ахлагч нарт, Р.Гончигдорж дарга, Су.Батболд гишүүнд баярлах ёстой. Энэ хуулийг хийхэд анхнаас нь тусалж, олон талаар дэмжиж ажилласан таван хүн байгаа. УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Я.Батсуурь, Э.Бат-Үүл, Х.Баттулга, С.Оюун, Д.Энхбат. Энэ зургаа хэлэлцэхдээ хэлэлцэж, хэрэлдэхдээ хэрэлдэж байж ойр хавийнхаа гишүүдээр санал өгүүлэх бүх л ажлыг хийсэн дээ.

Дэлгэрэнгүй үзэх >
АРДЧИЛСАН НАМЫН ҮЗХ-Д АРДЫН НАМЫН ДАРГА НАЙДНА ГЭДЭГ БОЛ ОНИГОО БАЙХГҮЙ ЮУ
2012 оны 1 сарын 11

-Ардчилсан нам хамтарсан засгаас гарах тухайгаа мэдэгдэж, өнөөдөр болох ҮЗХ-ны хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах гэж байна. Та үүнд хэрхэн хандаж байгаа вэ?

-Би Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах шийдвэрийг зөв гэж үзэж байгаа. Харин цаг хугацааны хувьд жаахан хожимдов уу гэж харж байна. Яагаад гэвэл хамтарсан Засгийн газрын сүүлийн нэг жилийн хугацаанд МАН өөрийн хүссэн зүйлээ явуулдаг, хүсээгүйгээ явуулахгүй гэдэг хатуу байр сууриа цөөнгүй зүйл дээр харууллаа. Тэр болгонд нь АН буулт хийсээр ирлээ. Бараг өөрсдийгөө танихгүй болтол буулаа. Тэдний хүссэн зүйл нь уул уурхайн асуудал, томилгоо, их хэмжээний мөнгөтэй холбоотой томоохон төсөл хөтөлбөр л байсан. Гэхдээ тэдгээр хөтөлбөр нь эцсийн дүндээ Монгол Улсын хэтийн төлвийг харсан гэхээсээ илүүтэйгээр хавтгайрсан халамж, сонгуулийн буруу амлалтын зүг чиглэж, түлхүү явж ирсэн.

Дэлгэрэнгүй үзэх >
ТӨР УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙГАА НЬ ИЙМ ЯВДАЛ ДАХИН ГАРГУУЛАХГҮЙ ГЭСЭН АМЛАЛТ
2011 оны 12 сарын 16

Долдугаар сарын 1-ний гэх хэргийн буруутан өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Нэр зааж ярьж байгаа ч батлах, нотлох гэдэг хэцүү бололтой. Эцэст нь төр ард түмнээсээ уучлалт гуйх болсон ч гишүүд зөв, буруу гэж хуваагдчихаад байна?

Төрийн хамгийн чухал үүрэг бол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах. Энэ үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс таван хүн амь насаа алдлаа. Зургаан хүн эрүүл мэндээрээ хохирлоо. Нийгэм айдас хүйдэст автлаа. Үүнийхээ төлөө төр яагаад ард түмнээсээ уучлалт гуйж болохгүй гэж. Э.Мөнх-Очир гишүүн "Цагдаа буудаагүй ээ. Зэвсэгтэй хүмүүс ирээд буудчихсан" гэж боддог юм билээ. Энэ бодол нь үнэн байлаа гэхэд онц байдал зарлачихсан цагдаа, цэргийнхэн хяналтаа тавьчихсан байхад дундуур нь чөлөөтэй гүйгээд хүн буудаад явсан тэр хүмүүсийг одоог хүртэл илрүүлж чадахгүй байгаагийнхаа төлөө хэн уучлалт гуйх ёстой юм. Төр л гуйх ёстой. Гэхдээ бодит байдал дээр цагдаа буудсан гэдгийг нотлох хангалттай олон баримт байна. Уул нь уучлалт гуйхын гол агуулга нь "дахиад ийм зүйл гаргуулахгүй ээ, илүү хариуцлагатай байна гэдгээ" төр иргэддээ амлаж байгаа явдал юм ш дээ.

Дэлгэрэнгүй үзэх >
ТЭГВЭЛ Ц.НЯМДОРЖИЙН АСУУДЛЫГ ОРУУЛЪЯ Л ДАА
2011 оны 10 сарын 10

Огцруулах шаардлагын талаар одоохондоо мэдсэн юм алга. УИХ-ын шийдвэр Засгийн газрын хувьд заавал биелүүлэх шинжтэй

Дэлгэрэнгүй үзэх >
МАН-ЫН ДАРГА С.БАТБОЛД МӨН ЮМ УУ?
2011 оны 7 сарын 4

-Анх ажлын хэсгүүд байгуулагдаад зөвшилцөлд хүрэхэд л З.Энхболд гишүүний гаргаж тавьсан санал л даа. Хэрвээ ойлголцохгүй бол бүх нийтийн санал асуулгаар шийдэх үү, яах вэ гэж. Тухайн үед МАН-ынхан тэр саналыг хүлээж аваагүй. Гэтэл одоо өөрсдийн байгаа нөөц, хэвлэл мэдээллийг ашиглаад ард иргэдийн тархийг бүрэн угаачих бололцоотой гэж үзсэн юм болов уу, ард нийтийн санал асуулга явуулья л гэж байна. Манай намаас тавьж байгаа санал бол тооноосоо илүү агуулга дээр ярьж байгаа. Гол үндэслэл нь 2008 оны сонгуулийн үр дүн, үүнээс үүдсэн долдугаар сарын 1-ний үймээн бол сонгуулийн луйвар, булхайтай холбоотой, сонгогчдын санал парламентад бүрэн дүүрэн тусахгүй байгаатай холбоотой. Тийм учраас энэ асуудлыг шийдэх хоёр арга зам байна.

Дэлгэрэнгүй үзэх >
УЛСТӨРЧДИЙН МӨНГӨНИЙ СУВАГ ХААГДАХААС ИЛҮҮ ТОМ ЭРХ АШИГ ГЭЖ БИЙ
2011 оны 6 сарын 15

-Амжуулахыг л хүсч байна. Гэхдээ ингэж хүсэхгүй байгаа гишүүн байгаа эсэхийг мэдэхгүй. Уг нь энэ хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганд өргөн барьж, хэлэлцэх эсэхийг нь шийдсэн. Тэр үед маш олон гишүүн намрын чуулганаар амжихгүй нь, хаврын чуулганаар хэлэлцээд баталъя гэсээр байгаа хойшлуулсан. Одоо хаврын чуулган завсарлахад 14 хоног үлдлээ. Энэ хугацаанд хэлэцүүлж батлуулахын төлөө шахна. Бид хүлээцтэй, соёлтой хандаж, энэ хуулийн төслийг хэлэлцээд явах байх гэсэн итгэл тээсээр олон сар боллоо. Одоо арай өөр арга зам руу ордог юм билүү гэж бодож байна.

Дэлгэрэнгүй үзэх >
МАХН ГЭДЭГ НЭРИЙГ ӨГЧИХ БОЛОМЖТОЙ ШҮҮ ДЭЭ
2011 оны 3 сарын 1

-Яг тэр үеэр би байгаагүй. Ирсэн хойноо сонин, сайт, телевизүүдээс харсан. Хүн тийм болтлоо хувирна гэхээр улс төр гэдэг аймаар юм байна, эрх мэдэл гэдэг хүчтэй юм байна, солиормоор зүйл юм байна гэж л харж байлаа. Дотор ходоодоо гаргаж ирээд арьсан дээрээ нөмрөх гэж ярьдаг юм, их муухай үг байгаа биз. Монгол Улсын Ерөнхий сайд байгаад, эдийн засгийг эрчимтэйгээр либералчлах асуудлыг тавьж байхад нь би М.Энхсайхан гэдэг хүнийг үнэхээр лидер юм байна гэж итгэж байсан. Өнөөдөр бол тэр хүний хэлж ярьж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх гэж оролдохын ч шаардлага алга. М.Энхсайхан гэдэг бол үнэхээр агуу ихийн дэмийрэлтэй хүн юм л гэж харж байна. Өөрсдөөсөө бусдыг боолчилно гэж боддог, дураараа нийгмийг өөрчилнө, хувь хүмүүс юу хүсч байгаа нь хамаагүй, би яаж эрх мэдэлд хүрэх нь л чухал гэж боддог адгийн амьтан юм байна.

Дэлгэрэнгүй үзэх >
Ардчилсан намаас шахагдаж болно
2010 оны 12 сарын 7


-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг хэлэлцээд эхэлчихлээ. Үүгээр яг ямар зохицуулалт хийж байгаа юм бэ?

-Үндсэн хуульд өөрчлөлт шаардлагатай болсон тухай бид сүүлийн хэдэн жил ярьсан. Гэвч үүнд чухам юуг нь өөрчлөх, өөрчлөхгүй, өөрчлөхийн тулд ямар шалгуурууд байх ёстой, хуулиа яаж өргөн барьж, яаж, ямар хугацаанд хэлэлцүүлэх гэдэг процедурыг нарийн зааж өгөх ёстой. Тэгэхгүй бол 2000 онд хийсэн өөрчлөлт шиг бараг хоёр цагийн дотор хэлэлцээд өөрчилчихөж болохгүй шүү дээ. Бид улстөрчдийг сайн хүн, сайн зүйл авчирна гэж харахаасаа илүү хэрэв муу хүн гараад ирвэл энэ систем өөрөө яаж аюулгүй, хамгаалагдсан байх вэ гэдгийг бодох ёстой.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой